Хэрэглээний програм

Ном унших, номны цуглуулгаа янзлахад хэрэглэх:
-calibre
-Mobipocket Reader Desktop
-Kindle for PC

Компьютер дээрх цуглуулгаа Kindle-тэй sync хийхэд calibre, мөн Amazon-ий албан ёсны програм болох Kindle for PC нарыг ашиглахад тохиромжтой.

Хувиргалтын програмууд:
-calibre
-Mobipocket Creator

Энэ хоёроос Mobipocket Creator нь PDF файлаас хувиргахад хялбар, сайн бөгөөд тус програмаар өөрийн хийсэн номнууддаа DRM (digital rights management) буюу хамгаалалтыг нэмж болно.

Засварлах програмууд:
-Sigil

Ямарваа цахим номыг засварлахдаа EPUB өргөтгөлтэй файлыг л янзалж, засахад тохиромжтой байна. EPUB ном нь үнэндээ HTML/XHTML файл, зургуудаас тогтсон архив юм. Иймээс HTML-ын бага зэргийн мэдлэгтэй байхад л номоо засварлаж, зөв харагдац үүсгэж болно. EPUB-г засахад Sigil-г ашиглана.

Зассан номнуудаа Kindle-д уншиж болохоор өргөтгөлд хувиргах хэрэгтэй.

Файлын төрлүүд

Kindle 3-д дараах өргөтгөлтэй файлыг унших боломжтой:
-.PRC
-.MOBI
-.TXT
-.TPZ
-.AZW
-.PDF

PDF өргөтгөлтэй файлыг 6-хан инчийн дэлгэцтэй төхөөрөмж дээр уншихад их тохиромж муутай байдаг. Дээрх файлын төрлүүдээс PDF-с бусдад нь текстийн хэмжээг өөрчилж болох тул Kindle дээр үзэхэд тохиромжтой. Kindle-н дэлгэцийг эргүүлж PDF-г уншиж болох ч нэг хуудас нь хэд хэдэн удаа таслагдах тул уншихад бага зэрэг эвгүй байна. Жишээ нь PDF-г босоо, хэвтээ байдалтай харуулах:





PDF-г бусад өргөтгөлүүд рүү хувиргахад хэд хэдэн програм ашиглаж болно.

Kindle-г захих тухай

Kindle-г монгол руу хэрхэн захиж авсан тухай юуны түрүүнд бичье гэж бодлоо.

Kindle-ын төрлүүд:
Kindle төхөөрөмж нь одоогоор 3 дахь хувилбар дээрээ явж байгаа ба иймээс зарж буй Kindle-г Kindle 3 гэж ихэвчлэн нэрлэдэг.

Өнөөдөр зарж байгаа Kindle-н хоёр төрөл бий: Kindle болон Kindle DX. Ердийн Kindle нь 6 инчийн дэлгэцтэй бол Kindle DX нь 9.7 инчийн дэлгэцтэй тул зураг ихтэй сурах бичиг гэх зэргийн PDF файл ыг уншихад илүү тохиромжтой.

Үнэ:
Kindle: http://www.amazon.com/gp/product/B003DZ1Y8Q; $139
Kindle DX: http://www.amazon.com/Kindle-DX-Wireless-Reader-3G-Global-USB/dp/B002GYWHTU $379

Дэлгэцний хэмжээнээс гадна энэ хоёрын нэг том ялгаа нь wifi юм. Ердийн Kindle нь WiFi-г дэмждэг тул монголд wireless-тай ямар ч газар ороод Kindle-ээрээ ном авч, интернэт рүү орж мэйл шалгах, wikipedia-г ч уншиж болно. DX нь харин зөвхөн 3G-г дэмждэг бөгөөд заавал Amazon-тай гэрээ хийсэн газар л ажиллана, өөрөөр хэлбэл DX-г авбал монгол дотроо бол wireless төхөөрөмж гэдэг утгаа алдана.

Ердийн Kindle-г авахад дараах төлбөр гарсан:
-1 доллар: billing явуулах
-139 доллар: төхөөрөмжийн өөрийнх нь үнэ
-20 доллар: тээврийн зардал
-30,000 төгрөг: монголд ирсний дараа төлөх татвар

Нийлээд 184 орчим доллар болж байсан.

Яг ямар үнэтэйг нь тооцоогүй байхдаа би Amazon-оос өөрөөс нь Kindle хийх савыг авна гэж төлөвлөж байсан ч нилэнхүйдээ үнэтэйд арай хямд нь болохоороо Amazon-ийнх биш, Amazon-ийг ашиглаж борлуулалтаа хийдэг компаниудынх байсан. Amazon-ийнх биш болохоор монгол руу захиалж авчирч болохгүй, эсвэл тээврийн зардал дээр нилээд нэмэгдэх болчихоод байсан. Тэгээд ер нь л тэгж авах нь дэмий болж таарсан даа. Эндээс сав хийлгэж авах, эсвэл хаа нэг газраас худалдаж авах нь хамаагүй дээр юм байна лээ.

За тэгээд захиалсны дараа 7 хоногт л ирсэн. 4 дахь өдөр захиалахад дараагийн 3 дахад DHL-ээс юмаа ав гэж дуудсан. Ингэхэд amazon-д захиалахдаа шуудангийн хайрцгаа өгсөн байсан ч гэсэн хамаагүй, нисэх онгоцны буудал дээр ирж аваарай гэж байсан шүү.