Англи ном үнэгүй татаж авах сайтууд

Public domain
Дээр үеийн сонгодог уран зохиол нь бүгд Public domain буюу зохиогчийн эрхийн хугацаа нь дууссан байдаг учраас тэдгээрийг татаж авах маш олон газар бий:

Классикууд
-Manybooks.net - Үнэгүй номнууд байршуулдаг бусад сайтуудаас номнууд авч, тэдгээрийг маш олон файлын төрөлд хөрвүүлдэг сайт. Номоо олсны дараа ямар төрлийн файлыг татахаа сонгоод л болоо. PDF (өөрөө тохируулж болно), AZW, MOBI, TXT, HTML зэрэг маш олон хувилбараар татаж авч болно. Нэг дутагдалтай тал нь Gutenberg зэрэг сангаас автоматаар хөрвүүлдэг тул үзэмж тааруухан байх талтай
-Feedbooks - Үнэгүй номнууд нь manybooks-г бодвол илүү форматтинг сайтай. EPUB, MOBI, PDF хувилбаруудтай.
-Project Gutenberg - Үнэгүй номнуудын гол эх үүсвэр сайт. Гатенбэр төсөл нь 1971 онд байгуулагдсан хамгийн эртний дижитал номын сан. Сүүлийн үед номнуудын цуглуулгаа цахим ном уншигчаар ушиж болох хувилбар руу хөрвүүлсэн.

Сүүлийн үеийн номнууд
Энэ нь мэдээж хууль бусны...
-Library.nu - Энэ сайт дээрх номнуудыг авахын тулд заавал бүртгүүлэх шаардлагатай (бүртгүүлэхэд маш амархан). Давуу тал нь маш олон номны сонголттой, тэр дундаа өргөн хэрэглэгддэг сурах бичгүүд олонтой. Муу тал нь ихэнхдээ PDF файл агуулах тул Kindle дээрээ уншихад хөрвүүлэх өөрөө шаардлагатай бөгөөд зарим номыг нь хөрвүүлэх нь бараг бүтэхгүй байдаг.
-Торрент - Торрент ашиглан маш олон ном олж болно. Торрент сайтууд дахь .torrent файлыг татаж аваад, үүнийг uTorrent гэх мэт програмаар нээгээд, жинхэнэ агуулгыг татаж авна.
--Piratebay-аар "Kindle" гэж хайхад гарч ирж буй торрентууд: http://thepiratebay.org/search/kindle/0/7/0
Маш олон ном агуулсан хоёр торрент:
--http://thepiratebay.org/torrent/6061975/Kindle_Books_Collection
--http://thepiratebay.org/torrent/6079454/2_500_Retail_Quality_Ebooks_for_Kindle_(MOBI)

5 сэтгэгдэл:

Anonymous said...

kindlemnm.blogspot.com site iig heregtei situud deeree hadgalnaaa hahahah nadad mash iih taalagdaj bna humuust tus bolj bgaad bayarlaj bna oor sain sain situud hiigeerei zaluusaa

iTee said...

Uneheer heregtei site. mash ih bayarlaj yawdag shu! tsaashdaa orchuulsan nomuud tavij bgaarai. ajliin undur amjilt husie!

Bilo said...

epubbud.com
onread.com
2 дээр үнэгүй ном бас байдаг.

Anonymous said...

bi SAT d beldej bgaa ymaa tanai ene site unheeriin ih tus bolj nadad ih bayrlah baharhah setgegdel torloo ta buhend uneheeriin bayrlalaa

Anonymous said...

Kickasstorrent - дээр бас олон номнууд байгаа шүү. сайн вэбсайт. Мөн кино, дуугаа татаж авж болно.

Коммент үлдээгээрэй