Kobo, iRiver, Kindle

Монголд eReader-үүдийг нилээд зардаг болчихжээ, BSB болон Tedy-д iRiver Story-г, Билэг их дэлгүүр дахь номын дэлгүүрт Kobo-г case-тай нь хамт 250'000 төгрөгөөр зардаг болчихсон байна.

Үүнээс гадна Kindle with Special Offers хэмээн ердийн Kindle-н нэгэн хямд хувилбар гарчээ. Үнэ нь $139-оос хямдраад $114, ердийнхаасаа гол ялгарах зүйл нь Home Screen болон Screensaver-ууд дээрээ зар агуулсан:



Бас нэг мэдээ гэвэл Special Offers Kindle, мөн ердийн Kindle-ийн аль аль нь 3.2.1 хувилбарын програмтайгаа ирдэг болсон байна. Ингэхээр өмнө тавьсан Screensaver өөрчилдөг hack-г хэрэглэх боломжгүй болсон бөгөөд hack-ийн шинэ хувилбарыг одоогоор гаргаагүй л байна.

Цаг хугацааны товч түүх [Стивен Хокинг]


Стивен Хокингийн "Цаг хугацааны товч түүх" бүтээл.
Татах (epub, mobi)
Wikipedia дээрх тайлбар

Тайлбар:
Цаг хугацааны товч түүх ном нь алдарт онолын физикч Стивен Хокингийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг юм. 1988 онд анх хэвлэгдсэн тус ном нь дэлхийд 10 сая хувь гаруй борлогджээ. Стивен Хокинг нь бараг бүтэн биеэрээ саажилттай бөгөөд нүүр, гарныхаа жижиг чичиргээний тусламжтайгаар компьютерийг удирдан, ярьж, судалгаагаа хийдэг ажээ.

Шинэ Nook гарчээ


Kindle овоо хүчтэй өрсөлдөгчтэй болох гэж байна. Номны худалдаа явуулдаг Barnes and Noble компанийн гаргадаг Nook уншигчийн шинэ загвар нь ижилхэн 139 доллар, тэгээд нэмэлт функц олонтой. Kindle-тэй харьцуулсанаар дараах үзүүлэлтүүдтэй байна (голлох гэж бодсон зүйлсийг тодруулав):

"Илүү":
-Дэлгэцийн хэмжээ нь ижилхэн, гэхдээ тэр нь бүтэн touchscreen дэлгэц.
-Биеийн хэмжээ нь жижигхэн, өөрөөр хэлбэл киборд байхгүй.
-30 орчим грамаар хөнгөн
-Хуудсууд хооронд илүү хурдан шилждэг
-Өөрийн санах ой нь 2 гига буюу Kindle-ээс 2 дахин бага, гэхдээ 32 гига хүртэлх хэмжээтэй microSD карт нэмж оруулж болно.
-Hack хэрэглэхгүйгээр screensaver өөрчилж болдог (хаха)
-Wireless асаагаагүй байхад аатарэй нь илүү удаан барьдаг
-Номны стандарт болох ePub-ийг дэмждэг

Дутуу:
-Вэб браузер/хөтөч байхгүй
-Дотоод санах ой нь илүү
-Text-to-speech буюу бичгийг уншиж өгдөг функц байхгүй
-Гадаад улсууд руу захиж авчруулж болохгүй

Илүү дэлгэрэнгүйг: http://www.barnesandnoble.com/nook/compare/index.asp?PID=38254

Хамгийн сүүлийн зүйл л муу байна даа, заавал Америкаас хүнд захиж авчруулах ёстой байдаг. Харин ePub, microsd-г дэмждэг нь их таалагдлаа. Kindle-д маань энэ хоёр л дутууд байх шиг байдаг.



Блогоо сүүлийн үед шинэчлээгүй ч хандалт өдөр бүр тогтмол байсаар байгаа тул уншигчиддаа баярлалаа. Шалгалт зэргийн зүйлс дуусаад илүү идэвхитэй болно гэж бодож байна.

Kindle-ийнхээ screensaver-г өөрийн дуртай зураг болгож өөрчлөх

Kindle 3 WiFi-ийнхаа screensaver-г солих арга:

1. Дараах файлыг татаж аваад компьютертаа задал: mediafire
2. Kindle-ээ компьютертайгаа USB-гаар холбооп дээрх задалсан файлуудаасаа update_jailbreak_0.6.N_k3w_install.bin файлыг Kindle рүүгээ хуул.
3. Kindle-ээ компьютераасаа салгаад Menu > Settings > Menu > Update Your Kindle дээр дарж дээрх jailbreak-ийг суулгана.

4. Гол Screensaver hack-аа суулгахын тулд татаж авсан архив дахь update_ss_0.20.N_k3w_install.bin файлыг, мөн linkss гэсэн хавтасыг Kindle рүүгээ хуул
5. Дуртай зургаа нэмэхийн тулд тэдгээрийгээ linkss/screensavers хавтас руу хийнэ. Зургууд нь jpg, эсвэл png өргөтгөлтэй байж болох ба 800x600px харьцаатай байна. Kindle-аа асааж унтраах болгонд өөр зураг гаргахын тулд linkss хавтасруугаа random гэсэн хоосон файлыг хуул.
6. Screensaver hack-аа суулгахын тулд өмнөхийн адилаар компьютераасаа Kindle-ээ салгаад Menu > Settings > Menu > Update Your Kindle дуур дар.
7. Зургуудаа солихын тулд тохирох хавтаст зургуудаа хуулаад, linkss хавтас руугаа reboot файлыг хуул.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон өөр Kindle-н төрлүүдэд hack-аа суулгах зааврыг дараах сайтаас авна уу: wiki.mobileread.com

Морь унасан толгойгүй хүн [Майн Рид]


Майн Ридийн "Морь унасан толгойгүй хүн" зохиол.
Татах (epub, mobi)
Wikipedia дээрх тайлбар

Тайлбар:
Морь унасан толгойгүй хүн зохиол нь 1865 оны үед бичигдсэн бөгөөд Америкийн ардын үлгэр дээр тулгуурлагджээ. Тус зохиолыг Оросын зохиолч Владимир Набоков өөрийн хүүхэд насны хамгийн дуртай адал явдлын роман хэмээсэн бөгөөд энэ ч утгаараа Орост тус зохиол нь ихэд дэлгэрчээ.

Нэмэлт:
За үг үсгийн алдаа нилээд их шүү. Бүгдийг нь янзалж тавья гэсэн үнэндээ амжсангүй, хэрэв өөр завтай хүмүүс байвал epub файлан дээр засвар хийгээд (Sigil-ээр ч юмуу) нийтэд түгээнэ биз :)

Сүүлийн үед завгүй яваад байгаа учраас ном нтр оруулахаа түр азнаад байв.

Амьд үлдэхийг хүссэн хүн [Стивен Кинг]


Стивен Кингийн "Амьд үлдэхийг хүссэн хүн" зохиол.
Татах (epub, mobi)
Wikipedia дээрх тайлбар

Тайлбар:
Амьд үлдэхийг хүссэн хүн нь анх Чарльз Грантийн редакторлосон 1982 оны Terrors түүвэр зохиолд хэвлэгдсэн бөгөөд 1985 онд Стивен Кингийн Skeleton Crew түүвэрт дахин гарчээ. Эзгүй аралд хоол хүнсгүй хаягдсан мэс заслын эмчийн тухай өгүүлэх тус зохиол нь одоо indie кино болгон хийгдэж байгаа ажээ.

Ингээд монгол руу орчуулсан Стивен Кингийн зохиолууд маань (одоогоор) дуусч байна. Хэрэв энд тавигдаагүй өөр зохиол байвад комментийн хэсэгт үлдээгээрэй.

Орос хэлнээс монгол руу хөрвүүлсэн asuultsambar-ийн [saxal], самбарт хадсан [cssmn].

Цэсээ өөрчлөв

Блогны дээд талд байдаг цэс дахь холбоосуудаа өөрчлөв. Одоо "Орчуулгын ном", "Монгол ном" дээр дарвал шошгонуудын хайлтын үр дүн биш, энд оруулсан номнуудын жагсаалт (хүснэгт) гарч ирнэ. Шинэ ном оруулчихаад тэр хоёр хуудас дээр бас давхар нэмж байя.

Мөн носны хавтасны зургуудтай flickr цомог руух холбоосыг нэмчихлээ. Үзээрэй :)