Kindle-г захих тухай

Kindle-г монгол руу хэрхэн захиж авсан тухай юуны түрүүнд бичье гэж бодлоо.

Kindle-ын төрлүүд:
Kindle төхөөрөмж нь одоогоор 3 дахь хувилбар дээрээ явж байгаа ба иймээс зарж буй Kindle-г Kindle 3 гэж ихэвчлэн нэрлэдэг.

Өнөөдөр зарж байгаа Kindle-н хоёр төрөл бий: Kindle болон Kindle DX. Ердийн Kindle нь 6 инчийн дэлгэцтэй бол Kindle DX нь 9.7 инчийн дэлгэцтэй тул зураг ихтэй сурах бичиг гэх зэргийн PDF файл ыг уншихад илүү тохиромжтой.

Үнэ:
Kindle: http://www.amazon.com/gp/product/B003DZ1Y8Q; $139
Kindle DX: http://www.amazon.com/Kindle-DX-Wireless-Reader-3G-Global-USB/dp/B002GYWHTU $379

Дэлгэцний хэмжээнээс гадна энэ хоёрын нэг том ялгаа нь wifi юм. Ердийн Kindle нь WiFi-г дэмждэг тул монголд wireless-тай ямар ч газар ороод Kindle-ээрээ ном авч, интернэт рүү орж мэйл шалгах, wikipedia-г ч уншиж болно. DX нь харин зөвхөн 3G-г дэмждэг бөгөөд заавал Amazon-тай гэрээ хийсэн газар л ажиллана, өөрөөр хэлбэл DX-г авбал монгол дотроо бол wireless төхөөрөмж гэдэг утгаа алдана.

Ердийн Kindle-г авахад дараах төлбөр гарсан:
-1 доллар: billing явуулах
-139 доллар: төхөөрөмжийн өөрийнх нь үнэ
-20 доллар: тээврийн зардал
-30,000 төгрөг: монголд ирсний дараа төлөх татвар

Нийлээд 184 орчим доллар болж байсан.

Яг ямар үнэтэйг нь тооцоогүй байхдаа би Amazon-оос өөрөөс нь Kindle хийх савыг авна гэж төлөвлөж байсан ч нилэнхүйдээ үнэтэйд арай хямд нь болохоороо Amazon-ийнх биш, Amazon-ийг ашиглаж борлуулалтаа хийдэг компаниудынх байсан. Amazon-ийнх биш болохоор монгол руу захиалж авчирч болохгүй, эсвэл тээврийн зардал дээр нилээд нэмэгдэх болчихоод байсан. Тэгээд ер нь л тэгж авах нь дэмий болж таарсан даа. Эндээс сав хийлгэж авах, эсвэл хаа нэг газраас худалдаж авах нь хамаагүй дээр юм байна лээ.

За тэгээд захиалсны дараа 7 хоногт л ирсэн. 4 дахь өдөр захиалахад дараагийн 3 дахад DHL-ээс юмаа ав гэж дуудсан. Ингэхэд amazon-д захиалахдаа шуудангийн хайрцгаа өгсөн байсан ч гэсэн хамаагүй, нисэх онгоцны буудал дээр ирж аваарай гэж байсан шүү.

10 сэтгэгдэл:

Toshiloo said...

сайхан мэдээлэл байна. нэгийг олж авнаа

Anonymous said...

Uneheer goyo medeelel baina, neeree nyamdhan arisan havtas bitgii avaarai. esver erzenen esvel origiig ni avaarai, kindle 3 iin ar taliig ni muuhai ogotoi bolgotson.

Anonymous said...

sn bn uu uneheer heregtei medeelel tavisan bn aa bayarlalaa heden zuil asuuh gsn yum. Site-r n orj uzhed electron baraa shuudangaar yavuulah ulsuudad Mgl bhkui bn zahialbal hureed ireh yumuu te? mon tolboriin kart mgloos yamar kartaar tootsoogoo hj bldg yum be mon 79$ bolj hyamdarsan bn ene n heregtsee hangaad bh bh tmuu une n hyamdarlaa gd chanariin huvid bolomjiin bz dee medeh hun bvl helj ogooch! bayarlalaa

Bataa said...

Сайн уу? би kindle fire захисан байгаа. хэд хоногийн өмнө монголруу гарсан. энэ амралтын өдрүүдэд ирж магадгүй гэж байна. анх удаагаа kindle болон android OS-той танилцах гэж байгаа болохоор асуух юм зөндөө л байгаа байх. Ирэхээр нь өөртэй чинь ойр шадарлана гэж найдаад л байна. апп суулгах жайлбрик хийх талаар зөвөлгөө оруулж өгөөрэй. амжилт хүсье.

Anonymous said...

BAyrlalaa ih heregtei medeelel bn, ene 79$ her bol,

Unknown said...

monturk surguuli ni kindle nook 2 yn ali negiig ni ogdog nadad lav nook irsen

begzee said...

6" ink delgetstei evdersen kindle bval hudaldaj avay

Sandagsuren Ulziikhuu said...

Sain, zuv zuil hiij bna shu.. Bayrlalaa.

Unknown said...

Надад нэг хүнээс Kindle DX бэлгэнд ирсэн юм л даа. Тэгэхээр монголд ашиглах боломжгүй юм уу?

Unknown said...

Киндлийн хэрэглэгч болхоор шийдээд авлаа. Одоо цаашид яаж бүрэн дүүрэн ашиглах, болж өгвөл төлбөртэй ном авахгүй байх санаатай байна. Зөвлөгөө өгөөрэй.

Коммент үлдээгээрэй