Kindle-г захих тухай

Kindle-г монгол руу хэрхэн захиж авсан тухай юуны түрүүнд бичье гэж бодлоо.

Kindle-ын төрлүүд:
Kindle төхөөрөмж нь одоогоор 3 дахь хувилбар дээрээ явж байгаа ба иймээс зарж буй Kindle-г Kindle 3 гэж ихэвчлэн нэрлэдэг.

Өнөөдөр зарж байгаа Kindle-н хоёр төрөл бий: Kindle болон Kindle DX. Ердийн Kindle нь 6 инчийн дэлгэцтэй бол Kindle DX нь 9.7 инчийн дэлгэцтэй тул зураг ихтэй сурах бичиг гэх зэргийн PDF файл ыг уншихад илүү тохиромжтой.

Үнэ:
Kindle: http://www.amazon.com/gp/product/B003DZ1Y8Q; $139
Kindle DX: http://www.amazon.com/Kindle-DX-Wireless-Reader-3G-Global-USB/dp/B002GYWHTU $379

Дэлгэцний хэмжээнээс гадна энэ хоёрын нэг том ялгаа нь wifi юм. Ердийн Kindle нь WiFi-г дэмждэг тул монголд wireless-тай ямар ч газар ороод Kindle-ээрээ ном авч, интернэт рүү орж мэйл шалгах, wikipedia-г ч уншиж болно. DX нь харин зөвхөн 3G-г дэмждэг бөгөөд заавал Amazon-тай гэрээ хийсэн газар л ажиллана, өөрөөр хэлбэл DX-г авбал монгол дотроо бол wireless төхөөрөмж гэдэг утгаа алдана.

Ердийн Kindle-г авахад дараах төлбөр гарсан:
-1 доллар: billing явуулах
-139 доллар: төхөөрөмжийн өөрийнх нь үнэ
-20 доллар: тээврийн зардал
-30,000 төгрөг: монголд ирсний дараа төлөх татвар

Нийлээд 184 орчим доллар болж байсан.

Яг ямар үнэтэйг нь тооцоогүй байхдаа би Amazon-оос өөрөөс нь Kindle хийх савыг авна гэж төлөвлөж байсан ч нилэнхүйдээ үнэтэйд арай хямд нь болохоороо Amazon-ийнх биш, Amazon-ийг ашиглаж борлуулалтаа хийдэг компаниудынх байсан. Amazon-ийнх биш болохоор монгол руу захиалж авчирч болохгүй, эсвэл тээврийн зардал дээр нилээд нэмэгдэх болчихоод байсан. Тэгээд ер нь л тэгж авах нь дэмий болж таарсан даа. Эндээс сав хийлгэж авах, эсвэл хаа нэг газраас худалдаж авах нь хамаагүй дээр юм байна лээ.

За тэгээд захиалсны дараа 7 хоногт л ирсэн. 4 дахь өдөр захиалахад дараагийн 3 дахад DHL-ээс юмаа ав гэж дуудсан. Ингэхэд amazon-д захиалахдаа шуудангийн хайрцгаа өгсөн байсан ч гэсэн хамаагүй, нисэх онгоцны буудал дээр ирж аваарай гэж байсан шүү.