Хэрэглээний програм

Ном унших, номны цуглуулгаа янзлахад хэрэглэх:
-calibre
-Mobipocket Reader Desktop
-Kindle for PC

Компьютер дээрх цуглуулгаа Kindle-тэй sync хийхэд calibre, мөн Amazon-ий албан ёсны програм болох Kindle for PC нарыг ашиглахад тохиромжтой.

Хувиргалтын програмууд:
-calibre
-Mobipocket Creator

Энэ хоёроос Mobipocket Creator нь PDF файлаас хувиргахад хялбар, сайн бөгөөд тус програмаар өөрийн хийсэн номнууддаа DRM (digital rights management) буюу хамгаалалтыг нэмж болно.

Засварлах програмууд:
-Sigil

Ямарваа цахим номыг засварлахдаа EPUB өргөтгөлтэй файлыг л янзалж, засахад тохиромжтой байна. EPUB ном нь үнэндээ HTML/XHTML файл, зургуудаас тогтсон архив юм. Иймээс HTML-ын бага зэргийн мэдлэгтэй байхад л номоо засварлаж, зөв харагдац үүсгэж болно. EPUB-г засахад Sigil-г ашиглана.

Зассан номнуудаа Kindle-д уншиж болохоор өргөтгөлд хувиргах хэрэгтэй.

7 сэтгэгдэл:

Anonymous said...

Ө, Ү үсэг нь дөрвөлжин болж харагдаад байх юм

phiqstas said...

@Anonymous Юуных нь?

Anonymous said...

Kindle for PC дээр Ө,Ү үсэг болохгүй байна , харин Mobipocket, Calibre хоёр дээр зүгээр байна.

phiqstas said...

Kindle for PC-н буруу байхдаа.

Anonymous said...

ер нь Mobipocket нь зүгээр юм байна

Anonymous said...

Mobipocket n boldguiee, tataj awchaad ashiglah geher pdf file g maani tanihgui bhiin yuniih bnaaa? help????

Anonymous said...

англи хэл дээр ном татсан чинь kindle for PC syylga gehiin tatd syylgachih belen link bn yy unendee ychriin oldgu ee

Коммент үлдээгээрэй