Блогны дээд талд байдаг цэс дахь холбоосуудаа өөрчлөв. Одоо "Орчуулгын ном", "Монгол ном" дээр дарвал шошгонуудын хайлтын үр дүн биш, энд оруулсан номнуудын жагсаалт (хүснэгт) гарч ирнэ. Шинэ ном оруулчихаад тэр хоёр хуудас дээр бас давхар нэмж байя.
Мөн носны хавтасны зургуудтай flickr цомог руух холбоосыг нэмчихлээ. Үзээрэй :)
1408 [Стивен Кинг]
Стивен Кингийн "1408" зохиол.
Татах (epub, mobi)
Wikipedia дээрх тайлбар
Тайлбар:
"1408" зохиол анх 1999 онд Blood and Smoke хэмээх цомогт аудио-ном байдлаар гарчээ. 2002 онд Everything's Eventual цоморлигт цаасан байдлаар анх хэвлэгдэн гарсан. Тус зохиол нь Кингийн нилээд олон зохиолын адилаар кино болгож хийгджээ.
Орос хэлнээс монгол руу хөрвүүлсэн asuultsambar-ийн [saxal], самбарт хадсан [cssmn].
Авъяаслаг сурагч [Стивен Кинг]
Стивен Кингийн "Авъяаслаг сурагч" зохиол.
Татах (epub, mobi)
Wikipedia дээрх тайлбар
Тайлбар:
"Авъяаслаг сурагч" зохиол нь блог дээр тавьж байсан Шоушенкийн шоронгоос оргосон нь зохиолын адилаар Different Seasons номонд хэвлэгджээ. Тус зохиолыг англиар нь уншсан хүн байвал энэхүү монгол орчуулга дутуу байна гэж хэлж магадгүй, гэхдээ энэхүү орчуулга нь орос хувилбараас гаралтай тул нилээд хэдэн хэсэг нь өөр байгаа. Орос хувилбарыг харъя гэвэл дараах сайтаас: lib.aldebaran.ru
Орос хэлнээс монгол руу хөрвүүлсэн asuultsambar-ийн [saxal], самбарт хадсан [cssmn].
Үхлийн аялал [Стивен Кинг]
Стивен Кингийн "Үхлийн аялал" зохиол.
Татах (epub, mobi)
Wikipedia дээрх тайлбар
Тайлбар:
"Үхлийн аялал" ном нь 1979 онд анх гарсан бөгөөд Стивен Кинг нь түүнийг хамгийн эхний номоо гэж хэлжээ. "Ричард Бахман" гэсэн хуурмаг нэр доор анх хэвлэгдсэн аж. Тус зохиолыг Америкийн номын сангуудын холбоо нь 1966-аас 2000 оны хооронд хэвлэгдэн гарсан номнууд дундаас өсвөр насныхны уншвал зохих хамгийн шилдэг 100 номны жагсаалтад оруулсан байна.
Англи номнууд
Өмнө дурьдсан англи номнуудын торрентийг энэ чөлөөт директорид тавьсан байна: http://www.dothedeeds.net.nyud.net/mobi/
Дуртай номоо сонгоод татаж авахад илүү хялбар юм байна.
Дуртай номоо сонгоод татаж авахад илүү хялбар юм байна.
«Тамхинаас гарцгаая» корпораци [Стивен Кинг]
Стивен Кингийн
"«Тамхинаас гарцгаая» корпораци" зохиол.
Татах (epub, mobi)
Wikipedia дээрх тайлбар
Тайлбар:
1978 онд анх гарсан тус нь анх Стивен Кингийн Night Shift нэртэй богино өгүүллэгүүдийн цуглуулга номонд хэвлэгджээ.
Шоушенкийн шоронгоос оргосон нь [Стивен Кинг]
Стивен Кингийн
Рита Хэйворт ба Шоушенкийн шорон дахь эвлэрүүлэл буюу
Шоушенкийн шоронгоос оргосон нь зохиол.
Татах (epub, mobi)
Wikipedia дээрх тайлбар
Тайлбар:
Энэхүү зохиол нь анх Стивен Кингийн Different Seasons нэртэй дөрвөн өгүүллэгийг багтаасан номонд (үүнд Rita Hayworth and Shawshank Redemption, Apt Pupil, The Body, The Breathing Method зохиолуудыг багтаасан) хэвлэгджээ. Тус зохиолоос сэдэвлэн бүтээсэн "The Shawshank Redemption" кино нь олон улсын киноны мэдээллийн сан дахь киноны жагсаалтад нэгдүгээр байранд ордог, хамгийн сайн хийгдсэн кинонуудын тоонд багтдаг.
Захиал:
Posts (Atom)

