Цаг хугацааны товч түүх [Стивен Хокинг]


Стивен Хокингийн "Цаг хугацааны товч түүх" бүтээл.
Татах (epub, mobi)
Wikipedia дээрх тайлбар

Тайлбар:
Цаг хугацааны товч түүх ном нь алдарт онолын физикч Стивен Хокингийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг юм. 1988 онд анх хэвлэгдсэн тус ном нь дэлхийд 10 сая хувь гаруй борлогджээ. Стивен Хокинг нь бараг бүтэн биеэрээ саажилттай бөгөөд нүүр, гарныхаа жижиг чичиргээний тусламжтайгаар компьютерийг удирдан, ярьж, судалгаагаа хийдэг ажээ.

Морь унасан толгойгүй хүн [Майн Рид]


Майн Ридийн "Морь унасан толгойгүй хүн" зохиол.
Татах (epub, mobi)
Wikipedia дээрх тайлбар

Тайлбар:
Морь унасан толгойгүй хүн зохиол нь 1865 оны үед бичигдсэн бөгөөд Америкийн ардын үлгэр дээр тулгуурлагджээ. Тус зохиолыг Оросын зохиолч Владимир Набоков өөрийн хүүхэд насны хамгийн дуртай адал явдлын роман хэмээсэн бөгөөд энэ ч утгаараа Орост тус зохиол нь ихэд дэлгэрчээ.

Нэмэлт:
За үг үсгийн алдаа нилээд их шүү. Бүгдийг нь янзалж тавья гэсэн үнэндээ амжсангүй, хэрэв өөр завтай хүмүүс байвал epub файлан дээр засвар хийгээд (Sigil-ээр ч юмуу) нийтэд түгээнэ биз :)

Сүүлийн үед завгүй яваад байгаа учраас ном нтр оруулахаа түр азнаад байв.

Амьд үлдэхийг хүссэн хүн [Стивен Кинг]


Стивен Кингийн "Амьд үлдэхийг хүссэн хүн" зохиол.
Татах (epub, mobi)
Wikipedia дээрх тайлбар

Тайлбар:
Амьд үлдэхийг хүссэн хүн нь анх Чарльз Грантийн редакторлосон 1982 оны Terrors түүвэр зохиолд хэвлэгдсэн бөгөөд 1985 онд Стивен Кингийн Skeleton Crew түүвэрт дахин гарчээ. Эзгүй аралд хоол хүнсгүй хаягдсан мэс заслын эмчийн тухай өгүүлэх тус зохиол нь одоо indie кино болгон хийгдэж байгаа ажээ.

Ингээд монгол руу орчуулсан Стивен Кингийн зохиолууд маань (одоогоор) дуусч байна. Хэрэв энд тавигдаагүй өөр зохиол байвад комментийн хэсэгт үлдээгээрэй.

Орос хэлнээс монгол руу хөрвүүлсэн asuultsambar-ийн [saxal], самбарт хадсан [cssmn].

1408 [Стивен Кинг]


Стивен Кингийн "1408" зохиол.
Татах (epub, mobi)
Wikipedia дээрх тайлбар

Тайлбар:
"1408" зохиол анх 1999 онд Blood and Smoke хэмээх цомогт аудио-ном байдлаар гарчээ. 2002 онд Everything's Eventual цоморлигт цаасан байдлаар анх хэвлэгдэн гарсан. Тус зохиол нь Кингийн нилээд олон зохиолын адилаар кино болгож хийгджээ.

Орос хэлнээс монгол руу хөрвүүлсэн asuultsambar-ийн [saxal], самбарт хадсан [cssmn].

Авъяаслаг сурагч [Стивен Кинг]


Стивен Кингийн "Авъяаслаг сурагч" зохиол.
Татах (epub, mobi)
Wikipedia дээрх тайлбар

Тайлбар:
"Авъяаслаг сурагч" зохиол нь блог дээр тавьж байсан Шоушенкийн шоронгоос оргосон нь зохиолын адилаар Different Seasons номонд хэвлэгджээ. Тус зохиолыг англиар нь уншсан хүн байвал энэхүү монгол орчуулга дутуу байна гэж хэлж магадгүй, гэхдээ энэхүү орчуулга нь орос хувилбараас гаралтай тул нилээд хэдэн хэсэг нь өөр байгаа. Орос хувилбарыг харъя гэвэл дараах сайтаас: lib.aldebaran.ru

Орос хэлнээс монгол руу хөрвүүлсэн asuultsambar-ийн [saxal], самбарт хадсан [cssmn].

Үхлийн аялал [Стивен Кинг]


Стивен Кингийн "Үхлийн аялал" зохиол.
Татах (epub, mobi)
Wikipedia дээрх тайлбар

Тайлбар:
"Үхлийн аялал" ном нь 1979 онд анх гарсан бөгөөд Стивен Кинг нь түүнийг хамгийн эхний номоо гэж хэлжээ. "Ричард Бахман" гэсэн хуурмаг нэр доор анх хэвлэгдсэн аж. Тус зохиолыг Америкийн номын сангуудын холбоо нь 1966-аас 2000 оны хооронд хэвлэгдэн гарсан номнууд дундаас өсвөр насныхны уншвал зохих хамгийн шилдэг 100 номны жагсаалтад оруулсан байна.

«Тамхинаас гарцгаая» корпораци [Стивен Кинг]


Стивен Кингийн
"«Тамхинаас гарцгаая» корпораци" зохиол.
Татах (epub, mobi)
Wikipedia дээрх тайлбар

Тайлбар:
1978 онд анх гарсан тус нь анх Стивен Кингийн Night Shift нэртэй богино өгүүллэгүүдийн цуглуулга номонд хэвлэгджээ.

Шоушенкийн шоронгоос оргосон нь [Стивен Кинг]


Стивен Кингийн
Рита Хэйворт ба Шоушенкийн шорон дахь эвлэрүүлэл буюу
Шоушенкийн шоронгоос оргосон нь зохиол.

Татах (epub, mobi)
Wikipedia дээрх тайлбар

Тайлбар:
Энэхүү зохиол нь анх Стивен Кингийн Different Seasons нэртэй дөрвөн өгүүллэгийг багтаасан номонд (үүнд Rita Hayworth and Shawshank Redemption, Apt Pupil, The Body, The Breathing Method зохиолуудыг багтаасан) хэвлэгджээ. Тус зохиолоос сэдэвлэн бүтээсэн "The Shawshank Redemption" кино нь олон улсын киноны мэдээллийн сан дахь киноны жагсаалтад нэгдүгээр байранд ордог, хамгийн сайн хийгдсэн кинонуудын тоонд багтдаг.

Дэлхийн төв рүү аялсан нь [Жюль Верн]


Жюль Вернийн Дэлхийн төв рүү аялсан нь зохиол.
Татах (epub, mobi)

Wikipedia дээрх тайлбар

Хөрвүүлэхэд анзаарсан зүйлс:
Тус зохиолын монгол орчуулга нь орос хэл дээрх дээр үеийн орчуулгаас хийгдсэн учраас анхны Франц хэл дээрх эхээс маш их ялгаатай, бараг л товчилсон хэлбэртэй байна. Орчуулсан орос хувилбараас нь ч гэсэн бага зэрэг хассан зүйлс байгаа (нэг бүлгийг тэр чигээр нь хассан байсан). Орос эхийг харъя гэвэл дараах сайт руу орно уу: Путешествие к центру Земли (lib.ru). Дээр дурьдсанаар Орос эхийн 38-р бүлэг нь монгол хувилбарт байхгүй, 37 болон 39-р бүлгээс маш ихийг хассан байсан.

Шадар гурван цэрэг [Александр Дюма]


Александр Дюмагийн Шадар гурван цэрэг зохиол.
Татах (epub, mobi)
Wikipedia дээрх тайлбар

О. Генригийн өгүүллэгүүд [О. Генри]


О. Генригийн өгүүллэгүүд.
Татах (epub, mobi)

Wikipedia дээрх намтар

Агуулга:
1.Пимиентийн шарвинThe Pimienta Pancakes
2.Ид шидтэнүүдийн бэлэгThe Gift of the Magi
3.Цагдаа ба бишгүүрийн дуунThe Cop and the Anthem
4.Дээврийн хонгилын ганц өрөөThe Skylight Room
5.ДүүжмэгThe Pendulum
6.Тильдигийн дурлалThe Brief Début of Tildy
7.Час улаан даашинзThe Purple Dress
8.Сүүлчийн ганц навчThe Last Leaf

Далай доогуур хорин мянган бээр аялсан нь [Жюль Верн]


Жюль Вернийн Далай доогуур хорин мянган бээр аялсан нь зохиол.
Татах (epub, mobi)

Wikipedia дээрх тайлбар

Монте Кристо гүн [Александр Дюма]


Александр Дюмагийн Монте Кристо гүн зохиол.
Татах (epub, mobi)
Wikipedia дээрх тайлбар